ЧУУЛГАН: Сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн айл өрх, аж ахуйн нэгжийг дэмжинэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Дамба-Очир нарын зургаан гишүүн өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн барьсан юм. Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжиж баталсан юм.