Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан, мөнгөнд автаагүй...
УИХ-ын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Болгоомжилсон үүднээс хэлэх зүйл байна. Одоо баяр дөхөөд эхэлсэн. Үндсэн хууль руугаа гар дүрчих гээд л эхэллээ дээ. Чуулганы дэгийн тухай хуулийг янз бүр болгох гээд, хүн үхтлээ УИХ-ын гишүүн байх шаардлагагүй. Цаг хугацаа хүнийг хязгаарлана. Залуу үе төрж гарна. Улайраад л хамгийн олон сонгогдсон нь манлайлаад л сүргийн тэргүүн болж ямаа шиг авирлан Үндсэн хууль руугаа гар дүрэх гээд гүйж байна. Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан, мөнгөнд автаагүй ийм үед хийсэн. Гэтэл бид сайжрууллаа гээд долоо дордуулсан. Одоо 70 дордуулах гээд улайрч байна. Энэ нөхдүүдийг ард түмэн сонгуулиар очихоор нь нам хусах хэрэгтэй шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, зүтгүүлж байгаа гишүүдийг сайн тогтоох хэрэгтэй. Тэгээд сонгуулиар очихоор нь хариуцлага тооц. Би цөөнх болох байх. Хэлэх үгээ хэллээ."гэв