Г.Тэмүүлэн: Сонгуулийн хамгийн шударга тогтолцоо бол жижиг тойргоор явуулах
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн билээ. Үүний нэг нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийн талаар ажлын хэсгийн мэдээлэл өгсөн. Тэрээр Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах болно. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна. Түүнчлэн хуульд цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ирцийн босго, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийг хуульд тусгаж өгснийг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан дуулгасан билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-н гишүүн Г.Тэмүүлэнгийн байр суурийг сонсов.
УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн "Бидний зүгээс ардчилсан зарчмын хүрээнд иргэдийн сонголтыг хүндэтгэж сонгодог зарчимаар явуулах хэрэгтэй гэж харж байна. УИХ-ыг нэг тойрог болговол залуучууд болон эмэгтэйчүүд эхний 20-д жагсаах боломжгүй болно. Ийм л сөрөг үр дагвар дагуулж мэднэ. Үүнийг зарчмаар байж болохгүй асуудал гэж үзэж байна. Сонгуулийн хамгийн шударга тогтолцоо бол жижиг тойргоор явуулах юм.
Үндсэн хуулийг дэмжих асуудлаар гарын үсэг зураагүй байна. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ хэд хэдэн зүйлийг өөрчлөх биш ард нийтээрээ санал асуулга явуулж, энэ асуудлыг тодрхой түвшинд хэлэлцээд өөрчлөлт оруулах хэрэгтэй." гэв