Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо
2019 оны 6 сарын 04
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас зарлагдсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул хойшлогдлоо.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хавсарган өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









604334
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс