Ц.Даваасүрэн: Монгол улсыг бүхэлд нь нэг тойрог болгоход хүндрэлтэй
МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Бүлэг энэ удаагийн хуралдаанаараа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө хэлэлцэж байгаа бөгөөд жижиг мажоритар тойргийг өөрчилж томсгосон тойрог буюу Монгол улсыг бүхэлд нь нэг тойрог байх саналыг ажлын хэсэг оруулж иржээ. Одоогоос жил гаруйн өмнө МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулга авлаа.
Тэрээр " Миний хувь хүний байр суурь бол улсыг бүхэлд нь нэг тойрог гэж үзвэл хүндрэл гарах болов уу гэж бодож байна. Их төвөгтэй болох байх. Мөн, дөрвөн жилд сонгогдсон гишүүнээ ч танихгүй хүн байдаг байхад заавал 76 хүнийг таньж зурах болох нь байна шүү дээ." гэлээ.