ЧУУЛГАН: Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д өглөө

2019 оны 5 сарын 31

Arslan.mn

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. 

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өчигдөр манай нам эрх баригчаас хариуцлага нэхэх жагсаал зохион байгуулж УИХ-д шаардлага хүргүүлж байгаа. Шаардлагыг одоо УИХ-ын чуулган дээр өгнө. Тус шаардлагад  “Сүүлийн үед ардчиллын ололтыг үгүйсгэх, эдийн засгийн болон гадаад бодлогын тулгуур зарчмууд алдагдах, Үндсэн хууль болон хуульт ёсыг үгүйсгэх, албан тушаалын төлөөх тэмцэлдээн ард иргэдийг хөлдөө чирч бухимдуулсан үйлдэл нь хэрээс хэтрэх, улс орныг дарангуйлал руу аажим хөтлөх ийм санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлагаа хүргүүлж байна. Засгийн газрын огцруулах хэд хэдэн үндэслэл бий.

Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан зэрэг олон асуудлууд бий." гэв.


Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутанд эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Мөн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Дашрамд дурдахад чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 15 хууль, тогтоолын төсөл багтсан. Үүнээс өчигдрийн буюу энэ сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Нотариатын тухай хуулийг баталсан. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталсан юм.

Гишүүд хэлэлцэх асуудалын дараалалтай холбогдуулан санал хэлж байна.

ШУУД ҮЗЭХ:

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604199
0 эможи

keyboard_arrow_up