ЧУУЛГАН: “Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай ААН-ийг хамруулж үзнэ
2019 оны 5 сарын 30
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. Тухайлбал
- “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” ангилалд 9 хүртэл ажилтантай, жилд 250 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг,
- “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулж үзнэ хэмээн тодотгосон байна.
- “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, 501 саяас 2,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604147
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс