Б.Бат-Эрдэнэ: Монголчууд эцсийн дүндээ өртэй үлдэхээр байгаа шүү

2019 оны 5 сарын 30

Arslan.mn

Улсын их хурлын өнөөдрийн /2019.05.30/ чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутанд эхэлж 15 хууль, тогтоолын төсөл хэлэцэхээр товложээ. Гишүүд хэлэлцэх асуудалын дараалалтай холбогдуулан санал хэлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оюутолгой"-г шалгасан ажлын хэсгийн дүгнэлт цочирдмоор байна. Энэ ажлын хэсгийн бүтэц өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байж гаргасан дүгнэлт шүү. Энэ асуудлыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. "Рио тинто" гараад явах гэж байна шүү энэ компани төмрийн хүдрийн үндсэн үйл ажиллагаатай. Санхүүгийн бүхэл бүтэн луйвар тэнд байна. Монголчууд эцсийн дүндээ өртэй үлдэхээр байгаа шүү.
Цаашдаа олон улсын аудитаар шалгуулах хэрэгтэй. Засгийн газрын байгууллага, ажлын хэсэгт орсон хүмүүс алд дэлэм зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604145
2 эможи

keyboard_arrow_up