ЧУУЛГАН: Есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн сурагчид үдийн хоолтой боллоо
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм. Тус хууль батлагдсанаар “Хүүхдийн баярын өмнө эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн шинж чанартай том хууль батлагдлаа гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ.
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж батлагдаж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөжээ.
ШУУД ҮЗЭХ: