ЧУУЛГАН: УБТЗ-ын төлсөн 73 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлнө

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн барьсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. 

Тогтоолын төсөл батлагдсанаар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулсан дизель түлшийг 1998 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлж, илүү төлсөн татвараар бүртгэх юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааснаар, хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603945
0 эможи

keyboard_arrow_up