Г.Занданшатар: УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Ирцэндээ л анхаар
Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж үндсэн хуульд заасан. Шүүх эрх мэдлийг УИХ хариуцахгүй. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Бид хуулиа цэгцлэх ажлаа л хийнэ. Нягтлан бодохгүйгээр үндэслэл муутай санал тавьж цаг алдаж байна гэсэн шүүмжлэл ярьж байна. Өөрсдийнхөө нэр төрийг бодох ёстой. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго та бидэнд байхгүй. УИХ-ыг хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй их хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентийн нэр хүнд их хамаарч байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншингаар хандаж болохгүй. Ирцэндээ л анхаар. Зарлана шүү. Өөрсдөө хариуцлагагүй сахилгагүй байж парламентийн нэр хүндийг унагаад байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Хэн нэгний шахалт шаардлагаар биш..." гэв.