Ж.Батзандан: Найрамдалд миний нэр дээр газар байвал би та нарт үнэгүй өгьe
Найрамдал зуслангийн газраас өмчилж авсан хүмүүсийн жагсаалт дотор УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2,5 га, Л.Болд 4500 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ асуудлыг бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Фэйсбүүкт уурамч гүтгэлэгт мэдээ гарсан байна. Бидний нэр дээр Найрамдал зусланд газар байвал иргэн та бүхэнд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь гаргаад ирээрэй. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдлын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жил тарааж өгсөн гэсэн мэдээлэл бий. Би одоо Л.Оюун-Эрдэнэ сайд дээр орно. Өнөөдөр та бүхэнд энэ жагсаалтыг гаргаад өгнөө. Ж.Батзандан, Л.Болд нарт нэг см газар ч байхгүй. Б.Хурц болон С.Эрдэнийн хамсаатнууд өөрсдийнхөө нэр дээр авчихсан байна. " гэлээ.
ШУУД ҮЗЭХ: