Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн ирц бүрдэхээ байлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бид хангалттай хөгжлийн хөтөлбөр, хууль баталсан. Үүнтэй хэр уялдуулсан бэ?
Бид 2016 онд иргэддээ мөрийн хөтбөлр амалж гарч ирсэн. Мөн тодорхой хийх ажлын мөрийн хөтөлбөрөө баталсан. Үүний хэрэгжилт хэр хангагдаж байна вэ? Жишээлбэл, Сүү боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн. Ганц нэг сумд хуваиараа гаргасан. Байр сууцыг нь гарга, усан хангамжийг ийм хэмжээнд байлга гэх мэт олон шаардлага тавьсан. Тэнд хөдөөгийнхөн байтугай аймгийн төв, нийслэлд ч байгуулах боломжгүй нөхцөлийг тавьж байна. Ийм байхад өнөө хөтөлбөр хаашаа явах вэ?
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн ирц бүрдэхээ байлаа. Өчнөөн хүн, ажлын хэсгийнхэнийг ирүүлээд хүлээлгэж хүлээлгэж ирэхгүй тарсан. УИХ-ын бүтцийн байгууллагууд ирцээ хангаж ажиллах хэрэгтэй байна.