Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад эхэлсэн. Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол"-ын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох илтгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Гишүүд асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул Эдийн засгийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603591
0 эможи

keyboard_arrow_up