ЧУУЛГАН: Монгол Улсын Ерөнхий Аудитороор Д.Занданбатыг томиллоо

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий Аудиторыг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах эрх үүрэг хэрэгжихгүй, хууль тогтоомж зөрчихгдөх нөхцөл үүсээд байгаа тул Монгол Улсын Ерөнхий Аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг танилцуулсан юм. Ийнхүү чөлөөлсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг томилуулах саналыг танилцуулсан юм. 

Үүний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. 
Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.
Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603287
0 эможи

aagii
2019-05-09 14:10
Zandan humuus tur bariad baina uu daa
keyboard_arrow_up