УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.28 цагт эхэллээ.Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. 

Тэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээс гадна Хэмжил зүйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Инновацийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг мөн хэлэлцэх юм. Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төсөл, УИХ-ын Тамгын газрын Төрийн нарийн бичгийн даргыг томилох, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай, Зарим байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” УИХ-ын ын гишүүн Т.Аюурсайханаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан тавьсан асуулгын хариуг сонсоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603271
0 эможи

keyboard_arrow_up