Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019 оны 5 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших хуралдаанаар “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7 дахь заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцэд хамаарах эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан байдаг.
Гэтэл тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм байна. 
Тиймээс хуульд үүссэн  ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор  хуулийн төслийг боловсруулсан юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603042
0 эможи

keyboard_arrow_up