ЧУУЛГАН: Харилцаа холбоо, Радио долгион, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж байна

2019 оны 5 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 
Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, 2001 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулжээ. Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч байгаа билээ.

Гэвч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд эдгээр бэрхшээлийг арилгахын тулд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
 


     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603018
0 эможи

keyboard_arrow_up