ЧУУЛГАН: Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолын төслийг баталлаа

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай"  тогтоолын  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.
Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх БОХХААБ-ын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж тогтоолын төслийг баталлаа.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602985
0 эможи

keyboard_arrow_up