ЧУУЛГАН: АТГ-ын даргаар З.Дашдавааг, Дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо
2019 оны 5 сарын 02
УИХ-ын өнөөдрийн /2019,05,02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.
Ийнхүү гишүүд асуут асууж, үг хэлсний дараа санал хураалт явагдав.
АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар, АТГ-ын дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 87.5 хувийн саналаар тус тус дэмжив.
Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
1
602969
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс