С.ЧИНЗОРИГ: Ард түмний хүсэл дээр томилогдсон гэдгээ хатуу ойлгож, санаж ажиллаарай

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Улс төрөөс хараат бусаар ажиллах шаардлагатай байна. Ард түмний хүсэл дээр томилогдсон гэдгээ хатуу ойлгож, санаж ажиллаарай. Олон жил яригдаж байгаа томоохон хэргийн илрүүлэлтийг шуурхайлааай.

Өмнөх удирдлагад алдсан зүйл байвал засаж, оносоныг нь үргэлжлүүлэн ажиллаарай. Миний хувьд өмнөх дарга нар С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт эрүүдэн шүүлт байсан гэдгийг илрүүлэхэд санаачлагатай ажилласан. Томоохон хэргүүд дээр ахиц гаргасан. Өндөр албан тушаалтны хэргүүдийг сайн шалгасан гэж би үнэлдэг. Эдгээр сайн ажлуудыг үргэлжлүүлээрэй.
Бид өмнөх парламентын үед гаргаж баталсан Өршөөлийн хууль, Ил тод байдлын тухай хууль гэх мэт олон хууль бий. Үүнээс болж хууль хяналтынхан ажиллахад гарыг нь боочихоод байгаа тал бий. Тиймээс бид засч залруулах шаардлагатай юм биш үү? Хууль зүйн байнгын хороо энэ тал дээр анхаарч өгөөрэй."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602967
2 эможи

Зочин
2019-05-03 20:18
Chi uuriinhee ajlig sain hiibel barj
keyboard_arrow_up