ЧУУЛГАН: АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын өнөөдрийн /2019,05,02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.