ЧУУЛГАН: С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулахаар боллоо
2019 оны 4 сарын 25
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах талаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн саналаар түр хороо байгуулахаар боллоо.
Тус Түр хороо Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602670
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс