БАЙНГЫН ХОРОО: Прокурорын орлогчдыг томилохыг дэмжлээ

2019 оны 4 сарын 17

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар  “Түр хороо байгуулах тухай”, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  болон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон юм.

Хуралдааны эхэнд  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд сүүлд нь Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөх саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжснээр орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602388
0 эможи

Иргэн
2019-04-17 16:17
Лэмжих нь зүйтэй?!
keyboard_arrow_up