ЧУУЛГАН: С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахыг дэмжив

2019 оны 4 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, байнгын хорооны санал дүгнэлтийг Х.Нямбаатар нарын гишүүд танилцуулав. 

Ингээд тогтоолын төсөл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дуусаад,  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602208
2 эможи

keyboard_arrow_up