БАЙНГЫН ХОРОО: С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулна

2019 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хууль болон С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж,  С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж:

Arslan.mn

"Түр хорооны бүрэлдэхүүнд олон гишүүн хэрэггүй. Өчигдөр орой Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат гэдэг хүн ярилцлага өгсөн байна. Тэр хүн эрүүдэн шүүсэн асуудлаар шоронд суух ёстой хүн. Монголд шударга ёс гэж байна уу үгүй гэдгийг л би үзэх гээд байна. Тэр этгээд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг юманд гарын үсэг зурсан. Хоёр нууц ажилтан, мөрдөн байцаагч доор нь гарын үсэг зураад дээр нь Б.Хурц, Г.Эрдэнэбат, Б.Хурцын орлогч гурав гарын үсэг зурсан. Ингэж байж хүн тамладаг ажиллагаа хийгдсэн. Хэзээ ч прокурор гүйцэтгэх ажлын төлөвлөгөө баталдаггүй. Ийм учраас түр хороог хурдан байгуулаад асуудлыг шийдэх ёстой. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд байсан хэр нь энэ асуудлыг эрт илрүүлэх нь яасан юм гэдэг дайралт их ирж байгаа. Намайг С.Зоригийн хэргийн төлөө явсны төлөө таван хэрэг үүсгэсэн байгаа.  Үүнийг бүгдийг нь захиалгаар хийж байгаа. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602068
5 эможи

keyboard_arrow_up