ГИШҮҮД: АТГ-ын дарга, дэд даргын асуудлаар Томилгооны сонсгол зохион байгуулна
УИХ-ын нэр бүхий 19 гишүүн АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо Томилгооны сонсгол зохион байгуулах албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар мэдээлэл хийв. Дээрх нэр бүхий гишүүд хамтран УИХ-д Баялагтаа эзэн Монгол лобби бүлэг байгуулсан. Уг бүлэг нь хувийн хэвшил хууль зөрчиж авсан төрийн өмчийг эгүүлэн авах зорилготой аж.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Өнгөрсөн 20 гаруй жилийн алдаа завхарлыг залруулж, Монгол Улсын газрын хэвлий дэх баялгийн эзэн нь ард түмэн байна гэсэн заалтыг хэрэгжүүлэхийн тулд хууль, хяналтын байгууллагуудыг шинэчлэх хэрэгтэй. Улсын Ерөнхий пркурорыг шинээр томилсон. Өнөөдөр прокурорын орлогч нарыг зөвшилцөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүллээ. Мөн АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүчгийг ойрын хугацаанд томилно. Үүнд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хяналт тавих нь хэрэгтэй. Тиймээс АТГ-ын дарга, дэд даргын томилгооны талаар Томилгооны сонсгол зохион байгуулах болно. Ингэж байж улс төрийн хүчнээс ангид, шударга хүнийг томилох боломж бүрдэнэ” гэлээ.
Мөн Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Дүнжингарав орчим болон Туул гол, Нийслэлийн ногоон байгууламж, Ундны усны хамгаалалттай хэсэгт олгосон газрын зөвшөөрлийг нэн даруй цуцлах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүллээ.
ШУУД ҮЗЭХ: