УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлнэ. Хаврын чуулганаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна Сонгуулийн тухай хууль болон Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Өмгөөллийн тухай гэх мэт хуулиудын өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Тус чуулганы бас нэг онцлог нь УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хурууны хээний системийг ашиглан ирц бүртгэж, саналыг авч эхлэх юм. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэн, төхөөрөмжүүдийг туршин баталгаажуулаад байгаа юм байна.