УИХ-ын хаврын чуулганыг баасан гарагт НЭЭНЭ
2019 оны 4 сарын 04
Хаврын чуулганыг энэ сарын 5-ны өдөр буюу баасан гарагт нээнэ гэж УИХ-ын тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.
Өнөөдөр, маргаашийн аль нэгэнд нь хаврын чуулганыг хуралдуулах УИХ-ын даргын захирамж гарах аж. Үүний дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.
Энэ хаврын чуулганы эхэнд АТГ, шүүх, прокурорын дарга нарын томилгоог хэлэлцэхээс гадна Нотариатын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
601733
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс