УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 20.40 цагт хаалтаа хийлээ
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 20.40 цагт хаалтаа хийлээ.
УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооноос хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр болгох санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь дэмжлээ.
Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.
Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.