УИХ-ын гишүүд нууц бичлэг үзэхээр чуулганыг түр завсарлуулав
Чуулганы хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Анхны хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих эсэхээр санал хураасан ч гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэнгүй.
Яг одоо Төрийн ордны А танхимд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх гэж байна.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өнөөдөртөө багтан уг хуулийн төслийг батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
УИХ-ын гишүүдэд эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхтэй холбоотойгоор Төрийн ордонд түр хөл, хорио тогтоогоод байна.