Алтны рояалти татварыг 5 хувь болгох хуулийн төслийг баталлаа
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнээр баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс рояалти татвар авах юм. Мөн алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгон өөрчилж байгаа аж.
Хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлжээ.