Ц.Нямдорж: Дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй
Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Би хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг хоёр гурван жил судалсан. Үүнийг УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн. Ард түмэнд үзүүлэх ёстой гэж бодож байна.
Би баримтгүй юм ярихгүй. Нэг биш хэд, хэдэн баримт үзэж байж үгээ гаргадаг. 2017 оны 4 сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга Гэрэл, С.Бямбацогт сайдад захидал бичиж байсан. 2005 онд Эрдэнэтийн асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэтийн асуудлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлт, Үндсэн хууль хамаагүй болсон. Шаардлагатай гэж үзвэл УИХ шийдвэр гаргах эрхтэй. Дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй. Эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй. Бичлэгийг нь үзвэл тархинд чинь ойлгогдоно." хэмээлээ.