Чуулганы хуралдаан цаг сунган хуралдана
2019 оны 3 сарын 20
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Дараагаар нь Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ.
Уг хуулийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явагдана. Тиймээс хуралдааныг цайны завсарлагагүй, ажлын цаг сунган хуралдахыг УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд анхааруулж, хуралдаандаа идэвхтэй оролцохыг уриалав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601300
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс