Б.Заяабал: НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгоно
Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулахаас өмнө иргэд, олон нийт, судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийлээ.
Татварын Ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал:
"НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгох системийг нэвтрүүлж байна. Зөрүүгийн шинжилгээ судалгааны үр дүнгээс харахад, урамшуулал олгох давтамж хол байгаа нь и-баримт бүртгүүлэх идэвхийг сулруулж байгаа. НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгоно."
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлын нэг болж байгааг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. 2018 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 24-ний хооронд улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Эдгээр хэлэлцүүлэгт 4790 хүн оролцож, 5423 санал гаргаснаас нийгмийн сүлжээгээр 1466 санал ирүүлжээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
|