Ээлжит бус чуулганыг гуравдугаар сард хуралдуулна
2019 оны 2 сарын 11
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар шийдвэрлэсэн. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал их байгаагаас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 10-наар зарлана гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдээллээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар жагсаалтаар баталсан УИХ-ын тогтоолоос гадна Улс төрйин намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж, ажлын хэсгүүд бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600078
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс