ФОТО: Төрийн өндөрлөгүүд есөн буурайг хүндэтгэн золголоо

2019 оны 2 сарын 05

ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт энэ өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золгож, настнуудын амар мэндийг эрэн мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд азай буурлуудаа Төрийн ордонд урин залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн төрийн өндөрлөгүүдийн золголтод  80-90 насны есөн буурай хүрэлцэн ирсэн юм.  Хамгийн ахмад нь  Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол буурай байв.

Arslan.mnArslan.mn

Төрийн гурван өндөрлөг ахмад настны төлөөлөлтэй золгож, дурсгалын зураг татуулсны дараа Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599992
1 эможи

keyboard_arrow_up