Өнөөдөр намрын чуулган завсарлана
2019 оны 2 сарын 02
УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов болон ЗГХЭГ-ын дарга, БСШУС, ЗХТ-ийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалал:
- Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599950
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс