ХЭН, ЮУ ХЭЛЭВ: Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас ОГЦРУУЛЛАА

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахаар боллоо. Энэ үеэр Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Arslan.mn

-Би хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой л үг хэлдэг. Та анх удаа чуулган удирдаж байж хэлэх үгийг минь сонсоогүй байж ингэж хэлж байгаад гайхаж байна. Нохой жилд та бүхэн уралцаад л дууслаа. Ганц олдсон гахай жилдээ ард түмнээ амраах, тайван амгалан болгох амлалт өгч байгаад баяртай байна. Боловсролын салбар асар их мөнгөтэй, тендертэй ч хаягдчихсан салбар байна. Боловсрол, соёл урлаг хоёрыг хольчихсон. Сайн засаг гэж эрүүл мэнд, боловсролын салбарыг сайн хөгжүүлсэн засгийн хэлдэг. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

Arslan.mn

-Зам тээврийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм байна. Дараагийн орж ирэх сайд нь ёс зүйн зөрчилтэй байх юм бол манай бүлэг хүлээж авахгүй шүү. Тиймээс энэ байдлаа анхаараарай. Нийслэл Засаг даргагүй удлаа. Энэ жил өвөл өнтэй болж байгаа болохоор Засаг даргагүй байж болох юм шиг харагдаад байх шиг байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Arslan.mn

-Ерөнхий сайд нь хамтарч ажиллах боломжгүй гэж байгаа бол одоо яая гэх вэ? Монгол төрийн бодлого бол Монгол хүнээ тэргүүнд нь тавих ёстой. Монгол хүнээ хөгжүүлэх, эрдэмтэй мэдлэгтэй, бүтээгч байлгах нь БСШУСЯ байдаг. Тэгэхээр нэг хүн солигдоход бодлого нь дагаад өөрчлөгдөж байдаг. Цаашид төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чадвар, мэдлэгтэй хүнийг тавиасай гэдэгт анхаараасай гэж хүсье. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

Arslan.mn

-Ц.Цогзолмаа сайд богино хугацаанд сайн ажилласан гэж боддог. Гэхдээ доод баг нь сайн бүрдээгүй юм уу гэж харлаа. Хэцүү байна. Хамгийн чухал салбар боловсрол, эрүүл мэнд. Хөгжингүй улсууд боловсролын салбараа нэгт тавьж хөрөнгө оруулалт, боловсон хүчнээ тавьснаар үр дүн нь бусад салбартаа нөлөөлсөн байдаг. Өнөөдөр сурах бичгээ ч гаргаагүй, үдийн цайг үдийн хоол болгох гээд олон асуудал хүлээгдэж байна. Боловсролын салбар гэхээр хэдэн сургууль, цэцэрлэг барих тухай МСҮТ-ийн мөнгийг нэмэгдүүлэх талаар яриад байдаг. Бодлого ерөөсөө алга. Шинээр томилох хүнээ жалга дов, тулхтай, олон сонгогдсон хүн гэхгүйгээр бодлого боловсруулаад зангидаад явах хүнийг сонгоорой гэж Ерөнхий сайдаас аминчлан хүсмээр байна. Шинэ сайдын томилгоон дээр ухаантай хандаасай гэж хүсье. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: 

Arslan.mn

-Богино хугацаанд 30 гаруй жил хуримтлагдсан салбарын асуудлыг цэгцлэхийн тулд ажилласан. Хийсэн ажил маань сайн муу байсан эсэх нь цаг хугацааны эцэст харагдах байх. Улс төрчийн шийдвэр маань хийсэн ажлаа дуусгахгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлсэнд салбарынхаа хамт олноосоо уучлалт гуйж байна. Би явж байгаа юм чинь гээд орхиж чадахгүй. Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан маань хамтарч ажиллах боломжгүй, ёс зүйгүй хүн байсан тул өөр хүн томилж өгөхийг хүсч байна. Сайдын хувиар сүүлийн үгээ хэлж байгаа учраас албан тушаалыг ашиг хонжоо гэж хардаг энэ хүнийг сольж өгөхийг Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсч байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
599936
4 эможи

Төр
2019-02-02 21:05
Төр төмөр нүүртэй
keyboard_arrow_up