О.Баасанхүү: УИХ-ын чуулганыг сунгаж, ээлжит бус хуралдаан зарлана гэж байхгүй шүү

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

Чуулганы өнөөдрийн хурлаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: 

-МАН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн. Энэ нь итгэл даах хүн гэдгийг харуулж байна. Г.Занданшатар бол 1970-аад оны хүн. 70-аад оныхонд итгэл хүлээлгэж байна. Би банк санхүүгийн талаар нэг асуудал хэлмээр байна. Бидний тахин шүтээд байдаг АНУ-д чинь хадгаламжинд нь хүү байдаггүй юм байна. Банкинд мөнгөө хадгалуулдаггүй юм байна. Гэтэл манайд банкны хүү өндөр, зээлийн хүү эргээд маш өндөр байгаад байна. Монголбанкны Н.Баяртсайхан гэж муу ажилдаа сайн, сайн ажилдаа муу хүн байна аа. Энэ хүн реформ хийж чадахгүй хүн байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллаарай. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна, амиа алдахаас айхгүй байна" гэж хэлсэн. Та ингэж ажиллаж чадах уу. 

Г.Занданшатар: 

-Би банкны тухай хуулийг санаачилж, мөнгө хүүлэлтийн эсрэг асуудлыг тусгаж өгсөн ч УИХ-аар хэлэлцэх явцад хасагдсан. Банкны салбарыг эрүүлжүүлэх талаар нэлээд зүйл хийж ирсэн ч төв банкны бодлого сүүлийн хэдэн жил алдагдаж ирсэн юм байна лээ. Бид ард түмний дуу хоолой болж, итгэл үнэмшил болж ажиллах ёстой. Ард түмний дуу хоолойг сонсож асуудлыг шийдэх нь чухал. 

УИХ-ын О.Баасанхүү: 

-Бүгдээрээ одоо хүн ярихаа болимоор байгаа юм аа. Хүн ярьсаар байгаад таарлаа. Чуулганыг сунгаж, ээлжит бус хуралдаан зарлана гэж байхгүй шүү. Би хангалттай 40 хоног ажлаа хийсэн. Чуулганыг гацаасан хүмүүсээс болж чуулганыг сунгахыг зөвшөөрөхгүй. Таны хувьд ШХАБ, Нэг бүс нэг зам бодлогууд дээр хэрхэн ажиллах вэ? Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэдэг. Бидэнд тус болно гээд ус болох вий дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж байна. Нөгөө 23 гишүүн дээр хэрхэн хандах вэ. Ард чинь урд чинь гээд ЖДҮчид сууж байна. Хуулийн байгууллага асуудлыг оруулаад ирвэл та яах вэ? Мөн энэ гэрт нь тагнах чагнах төхөөрөмж тавьсан, гурван машин баримт шатаасан гэх асуудалд хэрхэн хяналт тавих вэ. Тусгай хяналтын хорооноос тодруулсан ийм гомдол ирээгүй гэж байна лээ. 

Г.Занданшатар: 

-ШХАБ-ын асуудлыг УИХ дээр шийдвэрлэнэ. Гэрээг уншиж судлах хэрэгтэй байх, гэрээний эхний өгүүлбэрт гишүүн орнууд газар нутаг, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэсэн заалттай юм билээ. Тэгэхээр гадаад бодлого судлаачдын нотолгоонд суурилан шийдвэрлэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599910
0 эможи

keyboard_arrow_up