Ж.Батзандан : Г.Занданшатарт 3 сул тал бий гэж манай УИХ-ын гишүүд ярьж байна
Өнөөдөр УИХ-ын даргыг сонгох чуулганы хуралдаан дээр гишүүд юу хэлснийг хүргэж байна.
Ж.Батзандан: УИХ-ын даргыг сольж шинэ даргатай болох гэж Монголын Парламент 2 сар гаруй гацаж байж одоо шинэ даргаа сонгох гээд сууж байна. Эх баригч нам Ц.Нямдоржийг оруулж ирэх болов уу гэтэл унагачихсан. Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг оруулж ирэх болов уу гэтэл унагасан байна. Г.Занданшатарын хувьд 3 сул тал бий гэж манай УИХ-ын гишүүд хүртэл ярьж байна. МАНАН-ийн бүлэглэлийн Бадамжунай, Хурц нартай ойрхон доо гэж. Нөхөр минь энэ сул талаа засч залруулж яваарай гэж захья. Сонгогдсоныхоо дараа МАНАН-ийн бүлэгтэй нийлээд явчихвал би бас буулгана гэж тэмцэнэ шүү. Өчигдөр Ерөнхий сайд уулзахад Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй гэж гуйж байна лээ. Тиймээс би таныг дэмжинэ ээ.