Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаас чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100% дэмжлээ
2019 оны 1 сарын 31
Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Я.Содбаатар ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд холбогдоод байгаа юм.
Удаа дараа хойшилсон тус байнгын хорооны хуралдаанаар Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ.MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599880
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс