М.ЭНХБОЛД: УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй

2019 оны 1 сарын 29

Arslan.mn

М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөнийхөө дараа чуулганы индрээс үг хэллээ.

"УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийг баталж, би хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр тохиож байна гэж би харж байгаа.

Дахин энэ хуулийн заалтыг ашиглаж, хэн нэгэн даргыг чөлөөлөхгүй байх гэж найдаж байна.

Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан. Өмнөх парламентаас бид илүү байж чадсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан. 

Бид төрийн албыг шинэчлэх талаар хуулийг баталж, үүнийг дагалдах журмуудыг баталж байгаа. Дадлагатай туршлагатай хүмүүс төрийн албанд ахиж дэвшдэг чухал хууль батлагдсан.

Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийг бухимдуулж байгаа олон асуудалд анхаарал тавьж байсан.

Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа учраас ярьж, шүүмжилж байгаа асуудлыг зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглааныг зохион байгуулсан залуустаа хандаж үг хэлмээр байна.

20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. Надруу хар будаг их цацсан. Би тэр хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран алга болно гэж найдаж байна. Миний хийсэн бүтээснийг ард түмэн ойлгох цаг ирнэ гэж найдаж байна. 

Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах, өөрийн хүслээр бүгдийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчихвий гэж санаа их зовж байна. 

Надад эцэг эхээс олгосон хүмүүжил, энэ төрөөс олж авсан хатуужил бий. Би МАНАН-г дэмжигч биш. МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн шүү. 

МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж явсан түүхтэй, МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж байсан намтартай хүн шүү. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан нөхөр Л.Болд жагсаал цуглаан зохион байгуулаад явж байна. 

13 жилийн өмнө би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж тэр Засгийн газартаа өнөөдрийн шадар сайд н.Энхтүвшинг БСШУ-ны сайдаар, өнөөдрийн БХ-ын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан. Харамсалтай нь тэд МАНАН-гүй Засгийн газарт орж ажиллаж 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурсанд харамсаж байна. 

Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна. Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ гэж сүүлийн хоёр сарын хугацаанд ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн н.Дэнзэн Эрдэнэс тавантолгойн компаниас зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүй бол шударга бусын хонгил гэдэг үг гарахгүй байсан. 

60 тэрбумын асуудлыг би илрээсэй гэж бодож байна. Тэрэнд холбоотой хүмүүсийг ч ил гаргахад би бэлэн байна. 

Болоод өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг талцаж, хуваагдаж хэрэлдэх биш харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө эвлэж, нийлж, эвсэж ажиллаасай гэж хүсч байна." гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
599798
3 эможи

Баянцэцэг
2019-02-13 00:08
Хамгийн аюултай хүн бол Намбар Энхбаяр шү юу н Энхболд Элбэгдорж цаашаа
Зочин
2019-01-30 08:13
Ene uun huuli es shudraga unen es jayag gej... hutsaad baigaa hyalar hujaa vee ? Chi bol ug shugmanda gyandand buh nasaaraa khorigdoh eostoi umhii khar adgiin hulgaich shde, hajuu taliin kamerd d chin tarvagadorj gej odoi uheerin buzar, bayar gej pizdaagiin pizdaa nadamjunai gej khar hoshnogo xxbank,mcs,mak turiin mungu hulgai hiisen buh [хориотой үг] shudraga busiin hongiliin gar hul bolsn huuliin general nertei adgiin umhiirsen [хориотой үг] huur nuud tei tsaazluulakh eostoi um shde chi uu haana hutsan ve? Udahgui udamaaraa tsaazluulakh udur chin irne harj bgarai chi muu buh ham hulgaich nartaigaa ta buhen hamgiin muu uhleer uhej dald orooroi gej gej eruui ta buhen ikh olon jil amidaraa tamluularai gej zahida
safsdaf
2019-01-29 18:08
asdfs
sdfs
2019-01-29 18:08
sdfsf
Зочин
2019-01-29 16:38
Саарал өдөр биш хамгийн гэрэл гэгээтэй өдө болж байна. Хуцалгүй далд ор. Хүмүүс чамд дургүй!!!
Цэдэн
2019-01-29 16:37
Сонгогчид үнэндээ ихэнх нь лүмпэн байгаа цагт зөв хүнээ сонгож чадахуу,Архи,гурил,өгсөн Хөдөө бол зун бэсрэг наадам хийсэн луиварчинд өгнө
Монгол
2019-01-29 16:31
Үйл-н үр юум уудаа,
Зочин
2019-01-29 14:25
Худлаа битгий гэмгүй ариун царайл новшоо. Дуугүй зайд, удахгүй чи шорондоо хатна.
keyboard_arrow_up