Ц.Цолмон: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх мягмар гаригт хэлэлцэн шийдвэрлэнэ

2019 оны 1 сарын 25

 

Ц.Цолмон: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг ирэх мягмар гаригт хэлэлцэн шийдвэрлэнэ

УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ асуудлыг хэзээ хэлэлцэх талаар шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сая мэдээлэл хийлээ. Тэрээр "УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд, мягмар, лхагва гаригт Байнгын хороод, пүрэв, баасан гаригт чуулган хуралддаг. Даваа гаригт чуулганы нэгдсэн хуралдаан хийхийг хуулиар хориглосон байдаг. Үүний дагуу УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрээ гаргалаа. Мягмар гаригт 10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, үргэлжлүүлээд чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга сая тухайн тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцэх захирамж гаргасан" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599694
0 эможи

Баасай
2019-01-29 17:21
Таньд төлсөн эсвэл барьцаалсан бн
Иргэн
2019-01-26 18:46
2019-01-26 18:46 Улс төрд Бэлгэгдээгүй, овилгогүй, тулхгүй, боловсролгүй, хүмүүжилгүй, хууль дээдэлдэггүй муусайн хогийн юмнуудад бол сургалт болохоор үлгэр дууриалыг үзүүлж, М.Энхболд дарга хичээл зааж сургалт явуулж Бодит үлгэр жишээ болж чадлаадаа?! Мундаг хүн гэдэг иймл байдаг байхгүй юу даа?! Тэр өөрт нь тохиолдсон муу бүхнийг энэ Нохой жилд нь орхихоор шийджээ?! Сайн үйлс нь дэлгэрэх бллтугай?! Харин боохой борооноор гэж Эрдэнэтийн 49%-ийг зарсан байгаа бол хариуцлагыг нь хурлаа таслагсад, ЖДҮ-чид болон Хүрэлсүхийн ЗГ хариуцах ёстой шүү?! Нэхэл хатуу байх болноо?!
Иргэн
2019-01-26 18:46
Улс төрд Бэлгэгдээгүй, овилгогүй, тулхгүй, боловсролгүй, хүмүүжилгүй, хууль дээдэлдэггүй муусайн хогийн юмнуудад бол сургалт болохоор үлгэр дууриалыг үзүүлж, М.Энхболд дарга хичээл зааж сургалт явуулж Бодит үлгэр жишээ болж чадлаадаа?! Мундаг хүн гэдэг иймл байдаг байхгүй юу даа?! Тэр өөрт нь тохиолдсон муу бүхнийг энэ Нохой жилд нь орхихоор шийджээ?! Сайн үйлс нь дэлгэрэх бллтугай?! Харин боохой борооноор гэж Эрдэнэтийн 49%-ийг зарсан байгаа бол хариуцлагыг нь хурлаа таслагсад, ЖДҮ-чид болон Хүрэлсүхийн ЗГ хариуцах ёстой шүү?! Нэхэл хатуу байх болноо?!
Иргэн
2019-01-26 18:45
2019-01-26 12:19 Улс төрд Бэлгэгдээгүй, овилгогүй, тулхгүй, боловсролгүй, хүмүүжилгүй, хууль дээдэлдэггүй муусайн хогийн юмнуудад бол сургалт болохоор үлгэр дууриалыг үзүүлж, М.Энхболд дарга хичээл зааж сургалт явуулж Бодит үлгэр жишээ болж чадлаадаа?! Мундаг хүн гэдэг иймл байдаг байхгүй юу даа?! Тэр өөрт нь тохиолдсон муу бүхнийг энэ Нохой жилд нь орхихоор шийджээ?! Сайн үйлс нь дэлгэрэх бллтугай?! Харин боохой борооноор гэж Эрдэнэтийн 49%-ийг зарсан байгаа бол хариуцлагыг нь хурлаа таслагсад, ЖДҮ-чид болон Хүрэлсүхийн ЗГ хариуцах ёстой шүү?! Нэхэл хатуу байх болноо?!
keyboard_arrow_up