Л.Энх-Амгалан: Би Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй
2019 оны 1 сарын 24
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын хамаарал бүхий “Говийн зам” ХХК Хөгжлийн банкнаас 170 тэрбум 595 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тархаад байгаа. Уг асуудалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тайлбар хийлээ.
Тэрбээр “Би Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. “Говийн зам” гэдэг компани надтай ямар ч хамааралгүй. Хувийн компани биш. “Эрдэнэс Монгол”-ийн охин компани шүү дээ. Энэ асуудлаар Хөгжлийн банкийг ахалж шалгаснаас хойш намайг үндэслэлгүй гүтгэж байгаа. Би хоёр удаа УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээс татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ прокурор, АТГ-т хүргүүлээд байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599647
0 эможи
Iren
2019-01-24 15:41
Ene Enkh amgalan gishuuniig ih demjdeg blaa. Odoo bolison. Olon humuus durgui bolson bna lee. Ahij ih hurald demjihgui ee bid.
Зочин
2019-01-24 13:36
Говийн зам бол зайлшгүй шалгах ёстой газар.Одоо түүнийг Миеэгийн дагуулуудын нэг хогын Болд удирддаг нэг нүүрсний машинаас 240000₮авдаг гэхдээ хятад машинаас бэлэн мөнгө авдаг мөн зарим компанитай үзэмжээрээ гэрээ хийдэг үнэ тогтоодог гээд олон асуудал байгаа.Ер нь дархлагдсан хулгайч нарын нэг.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс