Байнгын хорооны ирц хүрээгүй учраас хурал хойшиллоо

2019 оны 1 сарын 22

Arslan.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр /2019.01.22/-ийн хуралдаан хойшиллоо. Учир нь тус байнгын хорооны гишүүдийн гурав нь гадаадад томилолттой, хоёр нь орон нутагт томилолттой, хоёр гишүүн өвчтэй байгаа учраас ирц хүрэхгүй, хуралдааныг хойшлууллаа.

Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах ажлын хэсэг байгуулах асуудлыг тус тус хэлэлцэх байсан юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙН:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599546
0 эможи

keyboard_arrow_up