Тусгай эмнэлгийн мэргэжилтнүүдийг тэтгэвэрт гарахад мөнгөн тэтгэмж олгоно

2019 оны 1 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Уг хуульд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны эмнэлэгт ажиллаж буй эмч, ажилтан, алба хаагч нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, мэргэжил дээшлүүлэх боломжийг хангах зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт “анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох” заалт оруулсан байна. Мөн тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа бол улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар хуулчиллаа.

Хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.2 хувь дэмжсэн юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599407
0 эможи

keyboard_arrow_up