ТББХ: УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хууль энэ сарын 25-наас хэрэгжинэ
2019 оны 1 сарын 17
Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Их хурлын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтов. Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Их хурлын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг хуулийн заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхлүүлэхээр боллоо. Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, батлах юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599391
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс