Чуулганы ирц бүрдээгүй байна
2019 оны 1 сарын 11
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 34 гишүүн хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн шөнө чуулган шөнийн 04.30 цаг хүртэл хуралдсан.
Прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо болон байнгын хороод шийдвэрээ гаргаад байгаа. Харин өнөөдөр энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргана. Өчигдөр шөнө энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж дөрвөн цагийн завсарлага авсан байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599110
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс