УИХ-ын чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна
УИХ-ын чуулган өнөөдөр хуваарь ёсоор хуралдах ёстой. Гэвч хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа сүүлийн нэг сарын хугацаанд гацаад буй. Гацааг арилгах зорилгоор УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр бүлгээ хуралдуулах гэсэн ч ирц хүрээгүй.
Хуралдаа суухгүй байгаа бүлгийн 37 гишүүнтэйгээ тэрээр өрөөндөө уулзсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Мөн хуралдаа сууж, ирцэд бүртгүүлж байгаа олонхийн бүлгийн 27 гишүүн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд өчигдөр хуралдсан юм. Ийнхүү олонхийн бүлэг нэгдэж, хуралдаж чадахгүй хоёр талцсан хэвээр байна. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы ирц хүрэх эсэх нь тодорхойгүй байх. Хэрэв чуулганы ирц бүрдвэл нэн түрүүнд ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх юм.